top of page

Дээл хувцас нь тухайн ард түмний өвөрмөц дүр төрхийг тодорхойлдог соёлын үнэт зүйл юм. Түүхч эрдэмтэн Х. Нямбуу: “Монгол үндэстний хувцас нь Монгол орны цаг уур, хүн ардын эрхлэн буй аж ахуйн хэв шинж, дадал зан суртал, эрхэм зохицсон сэтгэцийн үнэлэмж, дээдлэн хүндэлдэг соёлын хүрээ, нийгмийн хэв журамтайгаа нягт уялдсан онцлогтой ажээ” хэмээжээ.

Хувцас нь тухайн нийгмийн болон гэр бүл, хүйсийн байдлын ялгаа тусгагдсан байдаг тул эрэгтэй, эмэгтэй охид эхнэрийн, хүүхэд, хөгшдийн, энгийн ба ёслолын, гоёлын гэж олон ангилж болно. Мөн цаг үеийн гоо зүйн үнэлэмж, урлагийн ололт, амжилт бүхнийг хувцас илэрхийлж байдаг гэж хэлж болно.

Эртний Монгол эмэгтэйчүүдийн хувцас дээл нь эрэгтэйчүүдийнхтэй адилавтар ба эхнэр хүний дээл, толгойн чимэг нь нилээд өвөрмөц байжээ. Энэ бүхнийг тухайн үед Монгол орноор аялан явж тэр бүхнийг нүдээр үзсэн элчин жуучдын нэг болох: Өмнөд Хятадын Сүн улсын элч Пэн Да Я, Сюй –Тин нар (1237) он “Хар Татарын хэргийн товч” –д: Тэдний хувцас хунар гэвэл, энгэрээ зүүн тийш дарж, зах нь дөрвөлжин, (хуучиндаа) эсгийгээр эсгэж, арьсан шижмээр оёдог, одоо шир утсаар үйлдэнэ. Өнгө нь улаан, бор, элгэн ногоон бөгөөд нар сар, луу гарьд тэргүүтний зурагтай, үүнд эрхэм доодсын ялгаа гэж байхгүй. Энэ нь эртний хувцас адил ба тэдний тэдний сүүжний дээр тоолшгүй нарийн нугалаас гаргадаг. Уужуу (том ) хувцсанд бол арван хоёрхон нугалбартай. Татарын хувцасны нугалаас нь үүнээс илүү юм. Бас улаан бор өдөнг нийтгээд дээс болгож бүслэхээ бүс гэнэ.

Өмнөд Сүн улсын элч Мэн Хуны (1221 он) тэмдэглэлд “Эмэгтэйчүүдийн хувцас нь дундад улсын дооши нарын хувцас мэт. Эрхтэн түрүүчүүдийн эхнэрүүд нь гү-гү (гө гө) малгайтай. Бас өргөн их ханцуйтай дээлтэй. Энэн нь дундад улсын Бумбу нарын нөмрөг шиг уужуу урт бөгөөд газарт чирч, хоёр шивэгчнээр дээш өргүүлэн явумой гэж өгүүлсэн нь Монгол эмэгтэй хүний дээл хувцасны тухай өгүүлсэн хамгийг анхны баримт болох бөгөөд “Монголын нууц товчоо” –д үгүй мэдээг нөхвөрлөх чухал хэрэглэгдэхүүн болдгоороо ач холбогдолтой.

Плано Карпин (1246) эрэгтэй нь ч тэр эмэгтэй нь ч тэр нэг л янзын оёсон дээл өмсөнө, тэд дээлээ Бухарын ноосон даавуу, ал улаан бөс буюу Багдаад торго хоргойгоор дараах маягаар хийнэ. Үүнд: дээл нь дээрээсээ аван хормойгоо хүртэл задгай, цээжин хавьдаа давхар байх бөгөөд зүүн талдаа ганц, баруун талдаа гурван товчтой зүүн ташаа нь ханцуйгаа хүртэл оноотой болой. Түүнчлэн үстэй огтор дээлийг (хүрэм) иймэрхүү янзаар хийх ба гадуур өмсөхөөр хийсэн бол үсийн гадагш харуулж ар тал нь задгай бас хойно тахимаа хүртэл унжсан хормойтой гэж бичиж үлдээжэй. Энэ нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дээл, хүрэм ерөнхийдөө төстэй энгийн хүмүүсийн хувцасны хэв маяг адил болохыг дурьджээ. Харин эрд гарсан хүүхнүүд нь урдуураа задгай энгэртэй их л өргөн, газар шүргэсэн ууж өмсөнө. Тэд толгой дээрээ дугуй богтаг малгай тавина, бага залуу охид бүсгүйчүүд нь эрчүүдийн адил хувцаслана гэж бичсэн нь дээр дурьдсан хятад элчин жуулчны тэмдэглэлтэй адил байна.  

Гильом Де Рубрукийн (1253) “Дорно этгээдэд зорчсон тэмдэглэлд”: тэд (Татарууд) өмсөж зүүх хувцас хунараа Хятад болон Дорно зүгийн бусад орон түүнчлэн
Перс зэрэг Өрнөдийн орноос авна, тэндээс торгон ба алтан саа бүхий бөс даавуу, мөн нэхмэл эдлэл авч зун дээл хийж өмсөнө. Оросоос, Макселиэс, Их Булгари ба Паскатираас өөрөөр хэлбэл Мажараас, Керкисээс өөрт нь алба төлдөг умар нутгийн бусад олон орноос янз бүрийн үнэ ихтэй үслэг эдлэл авчирч өвлийн хувцас хийдэг ба өвлийн цагт ихэвчлэн хоёр төрлийн дээлтэй байна. Нэг төрөл нь үсийг нь дотогш харуулан хийнэ, нөгөөгийн үсийг нь цас салхинд гадагш харуулан хийнэ. Тийм үстэй дээлээ тэд ихэвчлэн чоно ба үнэгний арьс эсхүл нохой, гөрөөсний арьсаар хийнэ. Татарууд гэртээ байхдаа арай хөнгөн өөр дээл өмсөнө, арьсаар шалбуур өмд хийнэ. Баячууд нь хувцаслахдаа маш зөөлөн, хөнгөн дулаан бөөн торго барьж оёно. Ядуучууд нь зузаан даавуун буюу бөс нэхмэл эсвэл ноолуур ялгаж тавина. Эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдтэй адил, тэгэхдээ арай уртхан дээл өмсөнө. Эмэгтэйчүүд нь гэлэнмаагийн өмсгөл шиг сул өргөн, түүнээс арай урт бөгөөд өргөн, энгэр нь задгай зөв талдаа бүчилдэг дээл өмсөнө. Түүнээс гадна богтаг хэмээх толгойн боолт зүүж гоёно гэж хүйсийн болон хуцасны өвөл зуны гэх улирлын ялгаа, баян ядуучуудын нийгмийн ялгаатай байдал хувцсанд харагдахын зэрэгцээ хувцас хийх арга технологийг ч бичиж үлдээжээ.

Эмэгтэйчүүд олон төрлийн ажлыг хийх ба арьс нэхийгээр оёдол хийх ба нэхий дээлийг шөрмөсөн утсаар оёно. Тэд нар шөрмөсийг томж утас болгоно, мөн оймс, гутал, дээл, хувцасыг оёно, эсгий хийж, гэрээ бүрнэ гэж бичжээ.

Марко Пологийн номд: Тэдний хувцас гэвэл баячууд нь алтан саа, магнаг торгоор хийж, өд ноолуур хийгээд булга суусар, галт хар үнэг, үнэгний арьсаар доторлосон буюу эмжиж хажсан дээл өмсөнө. Хувцас хэрэглээний нэг гол хэсэг нь үнэт үслэг ба Сяо Да Хээгийн “Монголчуудын зан суртахууны тэмдэглэл”- д (16 –р зуунд) дээлээ барс, ирвэс, халиу, булга, минжийн арьсаар эмждэг. Бар ирвэсийн арьсаар эмжвэл шүүдэр буухад нордоггүй, булга минжийн арьсаар эмжих нь гоёлохын төлөө юм гэж бичжээ.

Түүх ч Х. Нямбуугийн тэмдэглэснээр “Эхнэр хүний дээлийн тухай тайлбарт” Суут Богд Чингис хаанаас буулган ирсэн олонхи түмэн иргэндээ энхжих болтугай хэмээн аваад алтан сайхан араатай арслан ширхэгтэй (үстэй) мяндсан нэрт, мянган луутай, сайхан манлугийг чинь гайхуулъя, давхар тэгш мөртэй 72 товч дардгар алтан магнуг (магнаг) дээл гэж Эртний Монголд хуримын ёслолд, ёслолын дээл нь цагаан торгон дээл, алтан магнаг байсныг магтжээ.

Уужийг бөс торгомсгоор хийхийн хамт арьсаар хийж, эмжиж байжээ. Зарим домог ярианаас үндэслэн Х. Нямбуу эртний Монгол эмэгтэйчүүд хар унага, тугалын арьсан ууж өмсөж байсан тухай бичжээ.

Монголын нууц товчоон дахь эмэгтэйчүүдийн хувцас өмсгөлийн тухай цөөн баримтийн нэг нь Бөртэ үжиний эх Чотоны (шитхүл) өмсгөл хэмээх хар булган дахыг “Инж” болгон авсан тухай дурьддаг.

Балчир хүүхдийн хувцасны тухай Монголын нууц товчооны 114 –р зүйлд Удуйд Мэргэдийн дүрвэж дутаасан хойно тэдний нутаг дээр булган малгайтай бугын арьсан гуталтай булган хөөмий дээлтэй хүү хоцорсоныг мөн Монголын нууц товчооны 135-р зүйлд “Татарын Нарайд шитүэний нутаг дээр орхигдсон, алтан дөртэй ээмэг зүүсэн ба булгаар доторлож таж торгон элгэвч (хантааз) өмссөн хүүхэд” гэж бичиж үлдээжээ.

Өмнө дурьдсан хатдын хөрөг, ханан чимэг зурагт дүрсэлсэн эмэгтэйчүүд баяр ёслолын улаан өнгийн дээл өмсөж, дээлийн энгэрийг үнэт хоргойгоор нэг өргөн, хоёр нарийн эмжсэн байдаг. Хатад эхнэрүүдийн дагалт бүсгүйчүүд, охид, шивэгчид богтаг малгай өмсөөгүй байх тул эрэгтэйчүүдээс ялгагдах гол ялгаа нь тэд дээлээ бүслээгүй байдаг. Дээлийн энгэрт ямар нэг зүүлт чимэглэл зүүдэггүй байсан бололтой. Дээл хувцасны өнгөний хувьд олон янз, Дорно дахины ард түмний адил “Цагаан өнгө” –ийг хүндэтгэлийн өнгө хэмээн Цагаан сараар цагаан хувцас өмсдөг байжээ.

1246 онд Гүюгийг хаан ширээнд залахад ирсэн ихэс ноёд эхний өдөр цөм цагаан торгон, дараа өдөр нь улаан магнаг торгон хувцас, гурав дахь өдөр нь номин хөх цэнхэр, дөрөв дэх өдөр хээр хуар бүхий алтан саатай үнэт торго хоргойн хувцас өмсөж байсан нь тэр цагийн ёслол хүндэтгэлийн хувцасны байдлыг харуулж байна.

Мөн Мөнх хааныг залах дөрвөн өдрийн турш, хааны өгсөн өөр өөр өнгийн гутал, дээл, малгайгаар гоёж байсан тухай өрнө дахины жуулчдын тэмдэглэлд тэмдэглэгджээ.

Монгол малгайн бємбєгєр оройг Сїмбэр уулыг дїрсэлсэн гэх, тїїнийг тойрсон 32 ширээсийг Сїмбэр уулыг бїчин суусан 32 монгол хэмээгээд 32 хєх монголыг гийгїїлж буй улаан нарны туяа цацран байгаа нь оройгоос унжсан улаан залаа гэж тайлбарлана. Мєн малгайны дотуурхи хар хїрээг монголыг бїсэлсэн харийн дайсан гэх, тїїний ар дахь сэтэрхий нь мєнєєх дайсан араараа сэт татагдан устаж монгол хїний баярын магнай тэнийн сэтгэлийн бах улаан гал мэт бадран байна гэж хєх, улаан єнгийн бїч унжуулдаг болжээ гэсэн ардын домог яриа байдаг. Монголчуудын хамгийн нийтлэг ємсдєг малгайнуудыг лоовууз, тоорцог, хилэн малгай, бялзуухай малгай, бїнхэр оройт, эргїїлэг малгай гэх мэтээр нэрлэнэ. Мєн монгол малгайг загвараар нь сээтэн чихт, мєємєн оройт, урлах эдээр нь хурган, ишгэн, їнэгэн, булган, халиун, бусад эд юмстай адил байдлаар нь таг, годон, бадам, ардын нэрлэх нэрээр нь лоовууз, юїдэн гэж хэд хэдэн тєрєл болгон їзэх ба энэ нь малгайн тєрєл, нэр томъёо хамгийн олон байгаагаас харагдаж байна. Монгол эрчүүд гоёлын дээл хувцаснаас гадна мөнгөн эмээл, хазаар, сайн модоор хийж яс, мөнгөөр чимэглэсэн ташуур, урт сайхан уурга, бугуйл эдлэн гангардаг байжээ. Мөн уран хийцтэй мөнгөн хэт хутга, соёо цохилуур, хаш, манан соруултай ганс, үнэт чулуун хөөрөг, мөнгөн аяга, алт, мөнгөн бөгж тэргүүтнээр гоёдог 

Халх монголчуудын хувцас, гоёл чимэглэл Халхчууд өөрийн өвөрмөц хувцас, гоёл чимэглэлтэй билээ. Эрэгтэйчүүдийн дээлний зах болоод энгэрийн эмжээр нь дан, энгэр уужим тавиу, ханцуй өргөн, урт, ар хормой нь урд хормойноосоо тавиу байдаг.

FOLLOW ME

  • Facebook Classic
  • Twitter Classic
  • c-youtube
bottom of page